Үндсэн агуулга руу шилжих

Эрх зүйн баримт

Үйлчилгээний нөхцөл

Энэхүү нөхцөл нь Урилга цахим урилгын үйлчилгээг ашиглахад Таны болон бидний харилцааг тодорхойлно. Үйлчилгээг ашигласнаар Та эдгээр нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна.

Шинэчилсэн: Хувилбар 2026-09

Ерөнхий зүйл

Урилга нь хурим, төрсөн өдөр, үсний найр, насны ой зэрэг баяр ёслолд зориулсан цахим урилга бүтээх, зочдод илгээх, тэдний хариу болон ерөөлийг нэг дор цуглуулах онлайн үйлчилгээ юм.

“Бид” гэдэгт үйлчилгээ үзүүлэгч байгууллагыг, “Та” гэдэгт урилга бүтээж буй захиалагчийг, “зочин” гэдэгт урилга хүлээн авсан хүнийг ойлгоно.

Бүртгэл ба нэвтрэлт

Та утасны дугаартаа ирсэн нэг удаагийн кодоор нэвтэрнэ. Бүртгэлийн мэдээллээ үнэн зөв байлгах, утас болон нэвтрэх кодоо бусдад ашиглуулахгүй байх нь Таны үүрэг.

Анх нэвтрэх үед Та энэ нөхцөлийн аль хувилбарыг, хэзээ зөвшөөрсөн нь бүртгэгдэнэ.

Таны оруулсан агуулга

Урилгад оруулсан нэр, бичвэр, зураг, дууны эрх таных хэвээр үлдэнэ. Бид тэдгээрийг зөвхөн Таны урилгыг зочдод харуулах, хадгалах зорилгоор ашиглана.

  • Бусдын зохиогчийн эрх, хувийн нууцыг зөрчсөн агуулга оруулахгүй.
  • Хууль бус, доромжилсон, үзэн ядалт өдөөсөн агуулга оруулахгүй.
  • Өөрийн оруулсан зураг, дууны эрхийн хариуцлагыг Та өөрөө хүлээнэ.

Эдгээрийг зөрчсөн агуулгыг бид урьдчилан мэдэгдэлгүйгээр нууж, Тантай холбогдож тодруулна.

Үнэ ба төлбөр

Урилгаа үнэгүй бүтээж, урьдчилан харж болно. Зочдод илгээхийн тулд урилгаа идэвхжүүлэхдээ сонгосон багцынхаа үнийг төлнө. Одоогийн үнийг “Үнэ” хуудаснаас харна уу.

Төлбөрийг QPay болон банкны аппаар төлнө. Төлбөр төлөгдмөгц И-баримт автоматаар үүснэ.

Үнэ өөрчлөгдөж болох ч аль хэдийн төлсөн захиалгад нөлөөлөхгүй.

Идэвхтэй хугацаа ба дурсамж

Идэвхжсэн урилга баяр болсноос хойш 30 хоног идэвхтэй байна. Энэ хугацаанд Та засвар хийж, зочдоос хариу, ерөөл хүлээн авна.

Дараа нь урилга дурсамжийн горимд шилжинэ: хуудас, зураг, ерөөл хэвээр харагдаж, ирэх эсэхийн бүртгэл хаагдана. Урилга Тань устахгүй.

Баярын огноо оруулаагүй урилга идэвхжсэнээс хойш 180 хоногийн дараа дурсамжийн горимд шилжинэ.

Бидээр хийлгэх ба Тусгай урилга

Эдгээр багцад манай дизайнер Таны өгсөн мэдээллийн дагуу урилгыг бүтээж, Танд хянах хувилбараар илгээнэ. Бэлэн болох хугацаа, засварын тоог “Үнэ” хуудсанд заасан.

Хугацаа нь шаардлагатай мэдээлэл, зураг бүрэн ирсэн цагаас эхэлнэ. Таны хариуг хүлээж буй хугацаа үүнд тооцогдохгүй.

Хянах хувилбарт 72 цагийн дотор хариу өгөөгүй бол түүнийг батлагдсанд тооцно.

Зочдын мэдээлэл

Зочдын нэр, утас зэрэг мэдээллийг Та зөвхөн урилга илгээх зорилгоор оруулна. Бид зочдын мэдээллийг маркетингийн зорилгоор хэзээ ч ашиглахгүй.

Оюуны өмч

Загвар, чимэглэл, хөгжмийн сан, программ хангамж бидний өмч. Та тэдгээрийг зөвхөн өөрийн урилгад ашиглах бөгөөд хуулбарлах, дахин худалдахыг хориглоно.

Хариуцлага

Бид үйлчилгээг тасралтгүй, найдвартай ажиллуулахыг хичээж, манай талаас гарсан техникийн алдааг үнэгүй засна.

Интернэт холболт, мессенжер, банк зэрэг гуравдагч талын үйлчилгээний доголдлоос үүдэх хохирлыг бид хариуцахгүй. Бидний хариуцлага тухайн захиалгын төлбөрийн дүнгээс хэтрэхгүй.

Нөхцөлийн өөрчлөлт ба маргаан

Нөхцөлд өөрчлөлт орвол энэ хуудсанд шинэ хувилбарыг нийтэлж, чухал өөрчлөлтийг Танд нэвтрэх үед мэдэгдэнэ.

Маргааныг эхлээд харилцан ярилцаж шийдэхийг зорино. Шийдэгдэхгүй бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

Холбоо барих

Үйлчилгээ үзүүлэгч: Урилга. Асуулт, санал, гомдлоо +976 7700 0000 дугаараар (Өдөр бүр 09:00–22:00) эсвэл Messenger-ээр илгээнэ үү.