Үндсэн агуулга руу шилжих

Эрх зүйн баримт

Буцаалтын бодлого

Бид Таны итгэлийг юу юунаас илүү эрхэмлэнэ. Буцаалт хэрхэн хийгддэгийг энд товч, ойлгомжтой тайлбарлалаа.

Шинэчилсэн: Хувилбар 2026-09

Өөрөө бүтээх: төлбөр ба идэвхжүүлэлт

Өөрөө бүтээх урилга төлбөр төлөгдмөгц идэвхжинэ. Төлбөр хүлээгдэж байх үед захиалгаа цуцалбал төлсөн төлбөрийг Тань бүрэн буцаана.

Урилга идэвхжсэний дараа

Өөрөө бүтээх урилга идэвхжиж, зочдод илгээгдсэний дараа төлбөр буцаагдахгүй. Харин манай талаас гарсан техникийн алдааг бид үнэгүй, яаралтай засна.

Бидээр хийлгэх ба Тусгай урилга

  • Төлбөр хүлээгдэж буй эсвэл дизайнер ажил эхлээгүй үед Та самбараасаа “Цуцлах” дарж төлбөрийн 100%-ийг буцаан авна.
  • Дизайнер ажил эхэлснээс хойш “Цуцлах хүсэлт” илгээхэд төлбөрийн 50%-ийг буцаана.

Давхар ба илүү төлбөр

Илүү, давхар эсвэл хугацаа хэтэрсэн төлбөрийг систем өөрөө илрүүлж, буцаалтыг автоматаар эхлүүлнэ.

Буцаалт хэрхэн хийгдэх вэ

  • Картаар төлсөн бол төлбөр Таны карт руу автоматаар буцна.
  • Банкны аппаар төлсөн бол бид Тантай холбогдож дансны мэдээллийг тодруулаад шилжүүлж, гүйлгээний баримтыг бүртгэнэ.
  • Хэсэгчилсэн буцаалт хийхэд И-баримтыг цуцалж, үлдсэн дүнгээр шинээр гаргана.

Хүсэлт гаргах

Буцаалтын хүсэлтээ захиалгын дугаартайгаа хамт +976 7700 0000 дугаараар (Өдөр бүр 09:00–22:00) эсвэл Messenger-ээр илгээнэ үү. Бид 1 ажлын өдөрт багтаан хариу өгнө.